Sunday, November 24, 2024

Тавантолгой бүлэг ордод аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

Date:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.

Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймаг болон “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-тай хамтран “Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлан ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд урьдчилан сэргийлэх чиглэлээр  Тавантолгой бүлэг ордын нөөц хангалт болон хяналт шалгалтын хүрээнд хийх ажлуудыг тусганаас гадна Коронавируст халдвар илэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг оруулжээ. Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар байгуулагдсан УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээвэр зэрэг яам, газрын алба хаагчид багтсан шуурхай бүлэг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой бүлэг ордын аюулгүйн тусгай бүсэд мөн ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...