Sunday, November 24, 2024

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нээлттэй, ил тод байдлыг баримтлан ажиллаж байна

Date:

“Эрдэнэс-Тавантолгой ХК” нь бүтээн байгуулалтыг түүчээлэгч үндэсний томоохон аж ахуй нэгжийн хувьд компаний үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа хэвшил болон хэрэгжүүлээд тодорхой хугацааг өнгөрүүлж байна. Манай компанийн хувьд ил тод нээлттэй байх нь 2.5 сая хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна дотоодын болон гадны хөрөнгө оруулагч нарт тодорхой мэдээллийг цаг алдалгүй, ил тод, нээлттэй хүргэх зорилготой билээ.

2019 оноос Таван Толгой түлш, Тавантолгой төмөр зам, Тавантолгой цахилгаан станц зэрэг нийгмийн хариуцлагын болон бүтээн байгуулалтын томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Ирэх 2021 онд баяжуулах үйлдвэр, кокс химийн үйлдвэр, усан хангамж, Эрдэнэсийн хот зэрэг үйлдвэр, төслүүд  бодит ажил болох суурийг компанийн хамт олон баттай тавьж чадлаа.

Гүйцэтгэх захирлын 2020 оны оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/333 тоот тушаалаар шилэн дансны цахим хуудас болон компанийн ett.mn цахим хуудаст тогтмол байршуулах төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалттай холбоотой 27 төрлийн мэдээллийн жагсаалтыг баталсан.

“Эрдэнэс-Тавантолгой ХК нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүжүүлж буй төслүүд, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг олон нийтэд болон, гаднын хөрөнгө оруулагч талуудад ижил тэгш нээлттэй, ил тод мэдээлж, олон улсын чанарын стандартуудыг мөрдөн ажиллаж хэвшээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...