Sunday, November 24, 2024

Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана

Date:

Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр /2020.12.13/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцуулаа. Хуралдаанаас “COVID-19”-ийн халдварын цар тахлын энэ үед айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төр, засгаас буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцах шийдвэрийг гаргав.

Мөн хуралдаанаас шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937 төгрөг болгох шийдвэр гарлаа. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байгаа юм.

Сангийн сайд Ү.Хүрэлбаатар хуралдааны үеэр “Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой” компани гаргаж байна. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг хариуцан гаргаж байна” гэв.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ үеэр нэг тонныг нь 37,5 мянган төгрөг болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлшийг үнэгүй авч байна гэсэн үг. Одоо зарах 937 төгрөг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа түлшний уутны үнэ юм гэж ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...