Sunday, November 24, 2024

“Ассошэйтэд Пресс” агентлагийн 2020 оны шилдэг зургуудыг толилуулж байна

Date:

Улиран одож буй 2020 он “Ассошэйтэд Пресс” агентлагийн гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг та бүхэн харж байна. Цар тахал хүн төрөлхтний өмнө цоо шинэ сорилт болон тулгарч, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт байгалийн гамшиг, хүчирхийлэл, мөргөлдөөн гарсан гээд 2020 оны эмгэнэлтэй, гунигтай бүхэн гэрэл зурагт хадгалагдан түүх болон үлдэнэ. Хүнд хэцүү бүхний зэрэгцээ баяр хөөр, сайн сайхан гэрэл гэгээтэй агшнууд ч бас зураглагджээ.

2020 оны 6-р сарын 22. Испанийн Барселона дахь өндөр настны асрамжийн газарт коронавирусийн халдвар авахаас зайлсхийхийн тулд 81 настай Агустина Канамеро, 84 настай Паскуал Перес нар хуванцар хальсан дэлгэцийн цаанаас тэврэлдэн үнсэлцэж байна. (AP Photo / Emilio Morenatti)
2020 оны 10-р сарын 18. Жагсагчид Чилийн Сантьяго хотын “Сан Франциско де Боржа” сүмийг халджээ. (AP. Эстебан Феликс)
Хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий болон үймээн самууныг хянах тактик хэрэглэн тухайн бүсээс хүчээр зайлуулсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны Цагаан ордны Лафайетт цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талын Гэгээн Жонны сүмийн гадаа гартаа Библи барин зогсож байна. (AP. Патрик Семанский)
2020 оны 1-р сарын 15. Кубын дуучин Симафунк Гаванын олон улсын 35 дахь удаагийн жазз фестивалийн үеэр хуучин Гавана орчмын гудамжаар хөгжмийн аялал хийжээ. Энэ үеэр нэгэн эмэгтэй түүнийг тэвэрч байна. (AP. Ramon Espinosa)
2020 оны 4-р сарын 7. Испанийн Барселона хотод хэвтрийн өвчнөөр шаналж байгаа 86 настай Жозефа Рибасыг гэрийн асаргааны сувилагч Лаура Вальдес эргэж ирээд байгаа нь. “Би дайны дараах үеийн их өлсгөлөнг даван туулсан. Энэ тахлыг даван туулах болно гэж найдаж байна” гэж тэр хэлжээ. (AP. Эмилио Моренатти)
2020 оны 1-р сарын 24. Кенийн Китуй мужийн Катитика тосгонд болсон царцааны нүүдэл. Цөлийн царцаанууд тариалангийн талбайд нисэж байгаа нь. Энэхүү аймшигт нүүдлээр хэдэн зуун сая шавьж Сомали, Этиопоос Кени руу цувж, тариалангийн талбайг сүйтгэжээ. (AP. Бен Кертис)
2020 оны 2-р сарын 2. Лос Анжелес дахь Брайантын дурсгалд зориулсан булан. НБА-ийн од Коби Брайантын өмсөж байсан 8 дугаартай пүүз, Лос Анжелес Лейкерсийн өмсгөл. Коби Брайнтыг нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэнээс хойш долоо хоногийн дараа. (AP зураг / Дамиан Доварганес)
2020 оны 10-р сарын 25. “COVID-19”-ийн халдвар авахаас сэргийлж амны хаалт зүүсэн эмэгтэйн дүр Румын улсын нийслэл Бухарест хотод Румыны нийслэлийг ивээн тэтгэгч Басарабовын Гэгээн Димитриегийн сүмийн цонхонд ийн тусчээ. Басарабовын Гэгээн Димитрие хэмээх баяр ихэвчлэн долоо хоног үргэлжилдэг бөгөөд 100,000 хүн цуглардаг байсан боловч энэ жил коронавирусийн улмаас хойшлогджээ. (AP. Андреа Александру)
2020 оны 2-р сарын 11. Онцгой албаны аврагчид Сирийн Идлиб хотод засгийн газрын агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн хүүгийн цогцсыг цуглуулж байна. (AP. Ghaith Alsayed)
2020 оны 2-р сарын 22. Карнавалын баярын үеэр Бразилийн Рио-де-Жанейро хотноо хүн аалзны өмсгөл өмссөн залуу “Heaven on Earth” гудамжны үдэшлэг дээр. (AP. Leo Correa)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...