Saturday, November 23, 2024

Голомтын эцсийн халдваргүйтгэлийг 8613 м/кв талбайд хийжээ

Date:

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч аж ахуй нэгж албан байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 77733 мкв талбайд хийсэн урьдчилсан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 10 объектын 8613 м/кв талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.  Мөн хот хоорондын болон нийтийн тээврийн 424 автомашин, зорчигч үйлчилгээний долоон төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна. Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 192 цэгээр 3386 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 282 улсын байцаагч хяналт тавьж, 10514 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Энэ сарын 01-нээс 15-ны өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн 3524 автобусаар 71498 иргэн, орон нутгийн нислэгээр есөн аймаг руу 17 онгоцоор 1348 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...