Sunday, November 24, 2024

Хятадаас санхүүждэг хакерын бүлэглэл Монголын төрийн байгууллагуудыг хакердсан байж магадгүй

Date:

БНХАУ-ын Засгийн газраас санхүүждэг APT гэх хакерын бүлэглэл Монголын олон зуун төрийн байгууллагуудын ашигладаг чат аппликейшнийг хакердсан байж магадгүй талаар https://www.zdnet.com/ мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр хакерууд “Able Software” хэмээх дотоодын компанийн бүтээсэн “Able Desktop” хэмээх программыг онилсон байна. “Able Software” платформыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн янз бүрийн хууль сахиулах байгууллагууд, олон орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг байна.

ESET антивирусийн компанийн судлаачид Монголын Засгийн газрын ажилтнуудын дунд өргөн хэрэглэгддэг уг программ нь 2018 оноос хойш хэд хэдэн удаа халдлагад өртсөн байж болзошгүй талаар онцолжээ. Эхний дайралтуудаараа Able Desktop чат аппликейшнд вирус тарааж, программын суулгагчийн троян хувилбарыг имэйлээр тараасан байж магадгүй гэнэ. ESET-ийн судлаачид халдагчид энэ системийг дор хаяж хоёр удаа халдлагад өртсөн гэж үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...