Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр цар тахал, хатуу хорио цээрийн хугацаанд орон нутгаас нийлүүлэгдэж буй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох хууль, стандарт арга зүй, зааврын дагуу үзлэг хийж, шинжлэн, хүнсний аюулгүй байдал болон хүнс, бүтээгдэхүүний хомсдол, үнийн зохиомол хөөрөгдөл үүсэхээс сэргийлж Мал эмнэлгийн нэгдсэн цахим системээс бүртгэл, гэрчилгээг хянан, баталгаажуулж олгож байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан, Улаанбаатар, Орхон аймаг болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум болон сум хооронд гэсэн чиглэлүүдэд 3 толгой адууны 630 кг мах, 27 толгой үхрийн 4445 кг мах, 92 толгой хонины 1870 кг мах, 168 толгой ямааны 2900 кг мах, нийт 309 толгой мал, амьтны 9845 кг мах, махан бүтээгдэхүүнд сумдын Мал эмнэлгийн тасанщг, Мал эмнэлгийн үржлийн нэгж шуурхай цагийн хязгаарлалтад баригдалгүй “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г баталгаажуулж олгожээ.