Saturday, November 23, 2024

2020 он хамгийн дулаан жилийн нэг болсныг онцолжээ

Date:

Дэлхийн цаг уурын байгууллага “2020 оны дэлхийн цаг уурын нөхцөл байдал” нэртэй түр тайландаа, цаг уур өөрчлөгдсөөр байгаа бөгөөд 2020 он цаг уурын тэмдэглэл хийж эхэлснээс хойших хамгийн дулаан гурван жилийн нэг болсон хэмээн онцолжээ.

Тайланд, 2020 онд тэнгис, далайн дулааны хэм шинэ рекорд тогтоож, нийт далай тэнгисийн 80 гаруй хувийн усан хилд халуун давлагаа үүссэн нь нүүрстөрөгчийн давхар исэл ихээр үүсгэжээ. Энэ нь нэгэнт шүлтлэг болсон тэнгисийн экологийг улам бүр муудуулсан байна. Хэт халуун, хээрийн түймэр, үеэр усны гамшиг, мөн давтамж нь ихэссээр байгаа далайн хар салхи зэрэг нь хэдэн сая хүний амьжиргаа, тэр тусмаа цар тахлын тархалт, эдийн засгийн нөхцөл байдлыг улам их эрсдэлд оруулж байна. Улс орнууд хэдийгээр цар тахлын эсрэг хөл хорио зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн ч агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж мөн л үргэлжлэн нэмэгдсээр байна. Нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд нэлээд урт хугацаа тогтдог болохоор ирэх хэдэн үеийн хүмүүс бүгд цаг уурын дулаарлын хор уршгийг амсах болно гэж дээрх тайланд дурджээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тарас хэлэхдээ, 2020 онд дундаж агаарын дулааны хэм аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850 оноос өмнөх үеийнхээс 1.2 градусаар нэмэгдсэн байна. Энэ жил Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай Парисын хэлэлцээр байгуулсны 5 жилийн ой тохиож, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах тухай амлалтаа мөрдөхийг улс орнуудын засгийн газарт уриалж байна. Бид одоо цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нэгдмэл голдиролдоо орж чадаагүй болохоор үргэлжлэн хичээн зүтгэх хэрэгтэй байна гэжээ.

“2020 оны дэлхийн цаг уурын нөхцөл байдал” тайланг энэ оны нэгээс аравдугаар сарын агаарын дулааны хэмийг үндэслэж боловсруулсан бол эцсийн тайланг 2021 оны гуравдугаар сард нийтлэх юм. Тайланд олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач нарын судалгааны үр бүтээл, тоо баримтыг эмхтгэн оруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...