Sunday, November 24, 2024

“Түр дарга” Б.Билгүүнээ эргүүлж татна уу, Я.Содбаатар сайд аа

Date:

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дотоодод дэгдэн, олныг хирдхийлгэж байхад Стандарт хэмжил зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүний хууль бус үйлдэл ч олныг цочроох аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж, хөл хорионы үед дэглэмээ хатуу чанд сахихыг сануулахын зэрэгцээ тэвчиж болох зардлыг хэмнэх үүрэг өгч байна. Гэтэл тус газрын “Түр дарга” төсвийн мөнгийг үргүй зарж, тансаглаж байгааг баримтаар хүргэж байна.

Тодотговол, Стандарт, хэмжил зүйн газрын даргаар “Түр” томилогдоод байгаа Б.Билгүүн гэх нөхөр УИХ, Засгийн газраас гаргасан хууль, шийдвэр, тогтоолыг удаа дараа зөрчиж сууна.

Юуны өмнө тэрбээр их засвар хийх нэрээр батлагдсан улсын төсвийг  546 сая төгрөгөөр хэтрүүлэн  танил компаниудаараа  гүйцэтгүүлж өр үүсгэсэн бөх зүрхтэй нэгэн аж . Энэ нь тус байгууллагын шилэн дансны мэдээлэлд тод зурайн харагдаж байна. Тодотговол, 2020 онд   байгууллагын 1,2 дугаар байрны засварт 550 сая төгрөгөөр засвар хийлгүүлж өөрийн танил “Далуу” компанийг шалгаруулсан байна. Б.Билгүүн нь хурган дарга нарынхаа өрөөг тохижуулж өгөхийн зэрэгцээ тендерүүдээ ч хуваарилан өгдөг болсон гэж хамт олон нь шуугиж байна.

Тухайлбал: 2020 оны төсөвт суусан том ажлыг “Далуу” ХХК гүйцэтгэж бусдыг нь “Цамхаг өргөө” ХХК,  “Зэт ди эн старт энержи “ ХХК  гүйцэтгэсэн  болохыг шилэн дансны мэдээлэлд тусгагдсан байна. Эдгээр компаниуд нэгжийн дарга Б.Эрдэнэзул, Д.Бэхбат нартай ашиг сонирхлын сэжмээр холбогддог болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Энэ нь ортой болохыг Сорьцын хяналтын газрын 95 сая төгрөгийн үнийн дүнтэй алт хайлуулах зуухны тендерт тус газрын дарга Д.Бэхбатын их сургуулийн нэг ангийн найз Г.Зоригоогийн компани шалгарсан нь тус агентлагийн шилэн дансны баримтаар нотлогдож байна. Б.Билгүүн төсөв хэтрүүлсэн зардлаа аймгуудын хэлтсийн давсан орлогоос нөхөх арга сэдэж хэдэн зуун саяар нь  аймгуудаас  урьдчилан татаад эхэлжээ. Энэ бол маш том зөрчил, дэндүү том толгой гаргасан хэрэг болно.

Амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр тэрбээр давсан орлогоосоо нэг тэрбум 600 сая төгрөгийг Сангийн сайдаар гаргуулна хэмээн аархаж, элдэв тендер урьдчилан зарлахаар бэлтгэж суугаа нь хууль бус үйлдлээ огт ухамсарлаагүй гэсэн үг. Төсвийн мөнгө “уйлж” байхад хянадаг эзэн төрд байна уу. Б.Билгүүн “Түр дарга”-ын хууль бус үйлдэл нь ганц энэ ч биш. Тэрээр Засгийн газраас цар тахалтайгаар холбоотой төсөв хумих, зардал хэмнэх тухай тушаал шийдвэр гарсаар байхад хурган дарга нарынхаа өрөөг томсгох, хууль дүрэмд заагаагүй дүрэмт хувцас захиалж хийлгэх гээд том толгой удаа гаргаж байхад зандрах хүн байхгүй байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар анхаарч, арга хэмжээ авахгүй давраасаар байгаад эцэст нь Төсвийн хууль дээгүүр гишгүүллээ. Б.Билгүүн гэх том толгойг илж, сайд нараас хамгаалж суудаг хүн нь тус агентлагийг хариуцсан Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн гэх эмэгтэй гэдгийг олон хүн ярьж байна.

2017 онд тус байгууллагын ажилчдад зуслангийн зориулалтаар 60 айлын газар шийдэж өгчээ. Гэтэл тус газарт “Түр дарга” Б. Билгүүн, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул гэх дуучин бүжигчин тэргүүтэй хурган дарга нар тус бүр хоёр байшин  захиалан бариулж байгаа гэх.

“Түр дарга” маань хамгийн наад зах нь Зайсангийн аманд байрлах өндөр үнээр хэмжигдэх том обьектыг эзэмшиж, байгууллагынхаа үйлчилгээний ажилчдаар цэвэрлэгээ хийлгэн, хөдөлмөрийн  мөлжлөг явуулахаас эхлээд хаан шиг загнаж байгааг юу гэх вэ, Ерөнхий сайд аа, Шадар сайд аа. Богино хугацаатай томилогдсон “Түр дарга” Б.Билгүүн богино хугацаандаа ихийг амжуулах гэсэн бололтой. Тухайлбал, түүнийг даргын дүрд тоглохоос өмнө буюу 2017 онд тус байгууллагын ажилчдад зуслангийн зориулалтаар 60 айлын газар шийдэж өгчээ. Гэтэл тус газарт “Түр дарга” Б. Билгүүн, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул гэх дуучин бүжигчин тэргүүтэй хурган дарга нар тус бүр хоёр байшин  захиалан бариулж байгаа гэх. Ийм л нэг хууль бус үйлдэлдээ гаршсан этгээд Стандарт, хэмжил зүйн газрын даргыг түр орлохдоо тус байгууллагыг бүр хорлоход ойрхон байна. Уг нь Шадар сайд Я.Содбаатар түүнийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны наймдугаар сард энэ оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар түр томилсон шийдвэр гаргуулсан  байдаг.

Тэгэхээр Шадар сайд маань гаргуулсан  шийдвэрээ эргэж харахгүй бол толгойг чинь цусдах нэг “Жидүүчин” шинээр төрлөө гэж болохоор. Хууль зөрчсөн ноцтой үйлдэлд нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол ядаж, нийгмийн чухал агентлагаа салгаж аваач ээ хэмээн салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй тэмцэхээ ч илэрхийлэх болов. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...