Saturday, November 23, 2024

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 90 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо

Date:

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2020-2021 оны хичээлийн жилд олгох сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өнөөдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй  2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй байх шалгуурыг хангаж тэтгэлэгийн эзэн боллоо.

Эдгээр оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС, ШУТИС, ХААИС-ын удирдлагууд, эрдэмтэд оролцов.

Ёслолын ажиллагааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Эрдэнэс-Тавантолгой компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уул уурхай, хөдөө аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг олгодогт нь талархаж явдгаа илэрхийлье. Олон мянган оюутнуудаас шалгарч энэ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудаараа бахархаж байна. Урьд нь хамрагдсан оюутнуудын сурлагын амжилт нь сайжирч, маш сайн мэргэжилтнүүд болсон” хэмээн онцоллоо.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа “Энэ тэтгэлгийг олгож эхлээд 7 жил болж байна. Ирээдүйн 40-60 жилд Монголын их бүтээн байгуулалт Өмнөговь аймаг, Тавантолгойн ордод өрнөнө. Энэ бүтээн байгуулалтад оролцох залуустаа одооноос хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзэж манай хамт олон энэ хөтөлбөрийг эхлүүлэн, хэрэгжүүлж байна. Ирэх жилүүдэд хөтөлбөрийг өргөжүүлж, мөнгөн дүнг нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол өнгөрсөн хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийтдээ 350 орчим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...