Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд хэлэлцэж баталсан. Энэхүү хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх юм. Манай улсад коронавирусийн халдвар дотоодод алдагдаж, улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаад байгаа энэ нөхцөлд дээрх хуулийг зургаан сараар сунгахаар болжээ.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-д заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно гэж заасны дагуу энэхүү хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах хуулийн төслийг УИХ-д өргөн барих бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна.