Saturday, November 23, 2024

“COVID-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг 18 цэгт авна

Date:

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “COVID-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. 

Мөн өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.

Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө.

Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм.

 ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  • Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  • Баянгол дүүрэг – Эмүжин төв
  • Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 
  • Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  • Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  • Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер 
  • Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг 
  • Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг 
  • Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  • Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр 
  • Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  • Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...