Sunday, November 24, 2024

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна

Date:

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын ажлын удирдамж гарган Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нараар батлуулан хяналт шалгалтын ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлүүллээ.

Хяналт шалгалтаар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...