Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулиас “Боловсрол-Хүмүүжил-Спорт-Соёл урлаг” өдөрлөгийг саяхан Спортын төв ордонд зохион байгууллаа.
Өдөрлөгт өвөл, зуны “Инсбрук-1964”, “Токио-1964”, “Гренобль-1968”, “Мехико-1968” олимпийн наадамд оролцсон тамирчдыг алдаршуулсан бөгөөд тэднийг “Олимпийн анхдагчид-Бидний бахархал” уриан дор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, халуун баяр хүргэсэн байна.