Sunday, November 24, 2024

МҮОНРТ-ийн шинэ удирдлагыг томилохдоо сонсгол явуулахыг шаардав

Date:

Монголын хүний эрх, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлжээ. 

Тус шаардлагад “Олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн удирдлагын томилгоо нь олон нийтийн оролцоонд тулгуурладаггүй, улс төрийн нөлөөлөл дор явагдаж ирснийг бид эрс буруушааж, цаашид хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй томилгоо явуулах нөхцөлийг хангаж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Түүнчлэн дараах гурван шаардлагыг хүргүүлж буй юм.

  1. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохдоо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу “сонгон шалгаруулах” замаар томилох, чингэхдээ нээлттэй зарлаж, талууд шударгаар өрсөлдөх боломжит хугацаа олгох;
  2. Мөн тус хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий захирлаар нэр дэвшүүлэх хүнд “улс төрийн намын гишүүн бус” байх шалгуурыг тавих;
  3. Томилгооны үйл явц ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөөнөөс ангид, олон нийтийн оролцоотой явагдах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс томилгооны сонсгол явуулахыг шаардаж байна.

Мөн тэд “Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа” гээд “Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд МҮОНРТ-ийг “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” хэмээн заасан гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...