Sunday, November 24, 2024

“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Date:

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

2020  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулж өгөв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе” хэмээлээ.

Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:

 1Дагвадоржийн АюурБаянзүрх дүүрэг 27 дугаар хороо
2Самбуу овогтой БаясахБаянзүрх дүүргийн 20 дугаар хороо
3Намсрай овогтой МөнхбаярЧингэлтэй дүүргийн  6 дугаар хороо
4Хүүжий овогтой ТөмөрбаатарХан-Уул дүүргийн 14 дүгээр хороо
5Дугар овогтой БямбааНалайх дүүргийн 1 дүгээр хороо
6Дэмид овогтой ХишигтСүхбаатар дүүргийн 20 дугаар хороо
7Дамдинжав овогтой Энх-ОтгонСонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо
8Цэрэнтогтох овогтой ТөрхүүСонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо  
9Жалцан овогтой ДандарБаянгол дүүргийн 20 дугаар хороо 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...