Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд коронавирусийн халдварын 2.8 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал аравдугаар сарын 19-25-ны хооронд дэлхий даяар коронавирусийн халдварын 2.884.604 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ өвчин гарснаас хойших халдварын хамгийн дээд хэмжээ юм.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногийн хугацаанд COVID-19 өвчтэй 39712 хүн нас баржээ. Халдвар батлагдсан тохиолдол өмнөх долоо хоногтой (аравдугаар сарын 12-18) харьцуулахад 16 хувиар, нас баралт 8 хувиар өссөн байна.
Халдварын хамгийн их буюу 1.3 сая тохиолдол Европын орнуудад бүртгэгдсэн бол үүний араас АНУ-д 884 мянган хүн халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 43 сая хүн коронавирусийн халдвар авснаас 1.1 сая хүн нас барсан байна.
Эх сурвалж: WHO