Sunday, November 24, 2024

Г.Ганбаяр: Ирэх жилээс их сургуулиудыг нүүлгэж эхэлнэ

Date:

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Сошиалд 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Шаардлага хангахгүй байгаа, башгүй, сурагчгүй, элсэгчгүй болчихсон их сургуулийн асуудлыг цэгцэлнэ. Одоо хичээллэж байгаа ангиудыг нь ижил төрлийн сургалтттай их сургуулиуд руу шилжүүлнэ.

Багануурт оюутны хотхон байгуулна гээд нэг хэсэг ярьсан. 2013 оны тооцооллоор гэхэд л зөвхөн дэд бүтцэд 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байсан. Одоо шинэ Засгийн газрын судалгаагаар энэ боломжгүй. Харин өөр зургаан газарт оюутны хотхоны асуудлыг шийднэ. Ирэх жил их сургуулиудыг бодитоор нүүлгэх ажлыг эхлүүлнэ.

Ховд, Дорнод, Эрдэнэт үйлдвэр, Дархан, Дорноговь гэсэн тав зургаан газруудыг түшиглээд их сургуулиудыг нүүлгэж шилжүүлнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийг Эрдэнэтэд түшиглээд  нүүлгэнэ.  Ховд, Дорнодод боловсрол нийгмийн чиглэлийн их сургуулиуд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиудыг гэх мэтчилэн нүүлгэнэ. МУИС-ийг Улаанбаатар хотод байлгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...