Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.19/ хөөрнө. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү таван нислэг, Токио руу нийт долоон удаагийн нислэг үйлдээд байна. Тодруулбал,
- Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн ирсэн.
- Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирсэн
- Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 259 иргэн ирсэн
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн ирсэн
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн ирсэн.
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн ирсэн.
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн ирсэн.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.