Sunday, November 24, 2024

Тарсан хамтлагийн гишүүд төрийн албыг самарна шүү

Date:

Сүүлийн жилүүдэд тайзгүй болсон дуучид, тарсан хамтлагийн бүжигчид гээд уран сайханчид төрийн албанд шургаж, удирдах түвшинд санаархах болсон нь маш том алдаа юм. Төрийн алба, тэр тусмаа удирдах албыг төрийн албаны туршлагатай, мэргэжлээрээ дагнаж ажилласан, салбараа мэддэг хүмүүс залгуулах учиртай.

Тиймийн тулд Төрийн албаны зөвлөл гэж нэг байгууллага ажил явуулж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл өнөөдөр нийгмийн салбар салбарт тайзгүй болсон дуучин, тарсан хамтлагийн гишүүд удирдах албанд ажиллах болсон нь харамсалтай. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газрын Тамгын газрын даргаар “Сүнс” хамтлагийн дуучин, бүжигчин Б.Эрдэнэзул ажиллаж байгаад салбарынхан ихэд ундууцдаг. Арга ч үгүй биз. Нэгэн насаараа энэ салбарт сэтгэл, зүтгэлээрээ ажилласан нөхдүүдэд нэг муу тарсан хамтлагийн бүжигчин юу ч мэдэхгүй байж үүрэг өгөөд зогсохоор ундууцаж таарна.

Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газарт Засгийн газрын бодлого шийдвэр сөрсөн зүйл олон бий. Цар тахалтай холбоотойгоор төсөв хумих, хэмнэх бодлого явуулж байхад тус байгууллагын Түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн дарга нарынхаа өрөөг тохижуулж тансаглах, хууль дүрэмд заагаагүй байхад формын хувцасаар жигдрэх гээд төсөв үрсэн, дэмий зарсан сөрөг зүйл олон бий.

Арга ч үгүй, ажлаа мэдэхгүй тарсан хамтлагийн нэг гишүүн удирдах багт нь байхаар өөрсдийнхөө хэмжээнд л сэтгэж байгаа хэрэг. Түүнээс салбараа мэддэг, төрийн ажлын дадлага туршлагатай хүн удирдах багт байсан бол Түр орлон гүйцэтгэгчийнхээ буруу шийдвэрт шүүмжлэлтэй хандах байв. Гэтэл дуулж, бүжиглэхээс өөр суурьгүй удирдах ажилтан Б.Эрдэнэзул буруу зөв ч бай ямар ч шийдвэрийг сохроор дагаж байгаагийн нэгээхэн жишээ юм. Энэ мэт төрийн албыг сулруулж байгаа тайзгүй болсон уран сайханчдаасаа төр хурдан салахгүй бол ажил нурна гэдгийг хаа хаанаа мэдэхэд илүүдэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...