Sunday, November 24, 2024

Осол гэмтэл, архи, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэсчээ

Date:

Эүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.13-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2067 дуудлага ирснээс 460 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1177 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, осол гэмтэл, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна. ЭХЭМҮТ-д 45 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 331 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 58, төлөвлөгөөт 198 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5674 хүн үйлчлүүлсний 1856 нь хөдөө орон нутгаас иржээ.Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

No photo description available.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...