Sunday, November 24, 2024

“Морин хуур” наадмын эхний шалгаруулалт эхэлжээ

Date:

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын энэ жилийн шалгаруулалт Монголын Хүүхдийн ордны концертын танхимд өчигдөр /2020.10.10/ эхэлжээ. Энэ жилийн 33 дахь удаагийн наадмын шалгаруулалт “Мэргэжлийн дууны төрөл”-өөр эхэлсэн байна. Үргэлжлүүлэн “Нийтийн дууны төрөл”, “Эстрадын дууны төрөл”-өөр уран бүтээлчдээ шалгаруулжээ.

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурьдагдахгүй дуу болгонд тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлагдах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцож байгаа аж.

Өнгөрсөн жил хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн “Энхийн элч Монгол туургатан” бүтээл шилдгээр шалгарсан билээ. Уг дууг гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ /Камертон/ нар амилуулсан юм. Дэд байрт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Залбирал” дуугаар эстрадын төрөлд оролцож, тус шагналыг хүртсэн байна. Эл дууны шүлгийг Л.Оюун-Эрдэнэ бичжээ. Дашрамд дуулгахад, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар төрсөн ах дүү хоёр юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...