Sunday, November 24, 2024

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо

Date:

Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн амынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж байгаа Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр шинэ байрандаа орж байгаад баяртай байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Цагдаа, Онцгой байдлын газруудын бааз суурийг бэхжүүлэх чиглэлд анхаарч шаардлагатай автомашин, техник тоног төхөөрөмжөөр ханган тодорхой парк шинэчлэлтүүдийг хийсэн. Цаашид ч гэсэн энэ байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Энэ барилгыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд болон холбогдох албаны хүмүүст нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хууль сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж яваа та бүхэндээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээв. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр “Олон жилийн дараа Цагдаагийн хэлтэс маань шинэ байртай болж албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ шинэ байр баригдах төсөв хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажилласанд нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Мөн Цагдаагийн Ерөнхий газар болон гүйцэтгэгч компанийн хамт олонд баярлаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно” гэлээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр уг барилгын шавийг тавьж байсан бол богино хугацаанд барилгын ажлыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад орж, цагдаагийн бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулах шинэ тохилог, орчин үеийн шийдэлтэй гурван давхар барилгатай болж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бат угсрал констракшн” компани ажиллажээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа юм. Харин хуучин үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Эрүүлжүүлэх газар болгон ашиглах юм байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш ийнхүү 31 жилийн дараа шинэ байртай боллоо. Уг цагдаагийн хэлтэс нь одоогоор 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...