Saturday, November 23, 2024

А.Байгал: Хулсан шүлтлэг давс хүн бүрт эрүүл амьдрал бэлэглэнэ

Date:

Давсны хэрэглээнээс шалтгаалсан элдэв өвчлөл ихсэж байгаа талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Тиймээс давсны хэрэглээнээс татгалзах шаардлагатай гэсэн хандлага газар авсан. Гэхдээ давс хэмээх энэхүү хүнсний бүтээгдэхүүний зөв хэрэглээ, ач холбогдлын талаарх асуултад эмч нар, эрдэмтэд, судлаачид янз бүрийн хариулт хэлдэг. Тухайлбал, сүүлийн үед шүлтлэг хулсан давс гэдэг хүнсний талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. Уг давсны талаар “Хулсан давс” ХХК-ийн захирал А.Байгалтай ярилцлаа.

-Давснаас үүдэлтэй элдэв өвчлөл гарч байгаа тухай мэдээлэл олон нийтэд түгэх боллоо. Энэхүү хүнс нь хүний биед шаардлагагүй гэж ойлгогдох болсон. Энэ үнэн үү. Эсвэл туйлшрал уу?

-Давс бол маш их хэрэгтэй, зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүнс юм. Давсгүйгээр хүн амьд явах боломжгүй. Дэлхий дээр байгаа бүх төрлийн давс нь хүний биед хэрэгтэй эрдэс бодисыг агуулдаг. Харин хүмүүс өөрсдийн хэрэгцээнээс хэтрүүлэн хэрэглэдгээс болж муу хүнс хэмээн нэрлэх боллоо. Зөв, зохистой хэрэглэвэл тэр яриад байгаа өвчлөлүүд үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, хүчиллэг хүнсийг их хэмжээгээр хэрэглэснээс үүдэлтэй судасны хана нарийсах, хатуурах, цус өтгөрөх, таргалах үйл явц эрчимжиж, өтлөлт хурдацтай явагдана. Тиймээс шүлтлэг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэж занших хэрэгтэй. Энэ нь, хүний биеийн бодисын солилцоог тэнцвэржүүлж, эд эсийг сэргээнэ. Иймээс хүчиллэг хүнснийхээ хэрэглээг багасгахыг хичээх нь чухал. Өнөөдөр хүчиллэг хүнс их хэмжээгээр хэрэглэснээс үүдэн нийгэм даяараа таргалалт ихсэж, дээр нь хөдөлгөөний дутагдал маш их боллоо. Үүний эсрэг шүлтлэг хүнс хэрэглэж, фитнесээр хичээллэж эсвэл тогтмол явган алхаж, гүйж байх нь чухал. Ер нь, давс муу хүнс гэж ойлгож болохгүй шүү. Зөвхөн зохистой хэрэглээ л чухал.

-Энэ  талаар илүү тодруулаач?

-ХБНГУ-ын эрдэмтэн давс хүн амьтны биед шаардлагатай юу гэсэн эрдэм шинжилгээний ажил хийсэн байгаа юм. Туршилтаа нохойн дээр хийсэн бөгөөд ямар ч давсгүй хоолоор тэжээсэн байна. Гэтэл хэсэг хугацааны дараа туршилтын нохойнууд нь ээлж дараалан үхээд болохгүй байж. Ингээд шинжилгээ хийхэд давс эрдсийн дутагдал илэрчээ. Энэхүү судалгааныхаа үр дүнд хүн амьтны биед давс, эрдэс зайлшгүй шаардалагатай гэдгийг нотолсон нь байна. Үүнээс гадна Монгол Улсын гавьяат эдийн засагч Ч.Хурц гуай давсны асуудлаар ярилцлага өгсөн байдаг. Давсны хэрэглээг зайлшгүй гэж тэр хүн хэлсэн. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд давсны хэрэглээ маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвлийн цагт биеийн дулааныг ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолсон. Тиймээс хүйтэн сэрүүний цагт давсны хэрэглээгээ хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн ч хор болохгүй гэж тайлбарласан нь цахим хуудаснаа одоо ч байгаа. Ингэж хэллээ гээд нөгөө цагаан давсаа хэт ихээр хэрэглэх нь зохимжгүй шүү.

Монголчууд бид байгалийн түүхий давс хэрэглэж байсан цаг бий. Тэр үед бамбай булчирхайн өвчлөл ихсэж, нийгэмд ямар их аюулын харанга дэлдэж байсныг иргэд мэдэж байгаа. Тухайн өвчлөлийг дарах үүднээс иоджуулсан давсыг хэрэглээнд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Харин өнөөдөр эсрэгээрээ таргалалттай холбоотой өвчлөл үүсгэх боллоо. Үүнээс үүдэн давс муухай гэх яриа нийгэмд тархаж байгаа хэрэг.

-Хулсан давс гэж сүүлийн үед ярих болжээ. Энэ ямар учиртай бүтээгдэхүүн юм бэ?

-Энгийн давсны хувьд цельсийн 100 градуст жигнэж гаргадаг учраас түүхий давсанд байх өнгөт төмөрлөг нь алга болдоггүй. Нөгөө өвчин үүсгэгч гээд байгаа байгалийн элемент нь амьд оршсоор байдаг гэсэн үг. Харин хулсан давсыг цельсийн 800-1400 градуст жигнэж биш шатааж гарган авдаг. Ингэснээр нөгөө хэлээд байгаа хортой элементүүд бүгд устдаг юм. Хортой, хүнд элементгүй, хүчиллэг чанаргүй, шүлтлэг хүнс болон хувирч байгаа хэрэг. БНХАУ-ын эрдэмтэн Чен Шао Пин ээжийнхээ сүрьеэ өвчнийг анагаах, хорт хавдрыг эмчлэх эмчилгээг олохын тулд 17 жил тасралтгүй судалж, орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан энэхүү бүтээгдэхүүнийг гарган авч чадсан. Тэр цагаас хойш ээждээ тасралтгүй зургаан сар хэрэглүүлснээр аюулт өвчнийг нь анагааж чадсан байна. Тэгэхээр хүний биед, өвчлөлийн эсрэг ямар их хэрэгтэй болох нь ойлгомжтой. Өнөөдөр  хулсан давс дэлхий нийтийн хэрэглээ болж, эрүүлжих, доройтсон эд эсээ сэргээх, өвчлөлөө дарангуйлах эм болгон хэрэглэж эхэлсэн. Монголчууд маань ч энэхүү давсыг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж, эрүүл мэнддээ анхаарах цаг ирсэн байна. Үр дүнг нь үзсэн хүн олон учир та бүхэн хэрэглээгээ өөрчилж, энэхүү давсыг хэрэглэж үзээрэй гэж хэлье. Хэдхэн сарын дотор таны биед өөрчлөлт орж, эрүүлжиж буйгаа мэдрэх болно.

-Та бүхний албан ёсоор худалдаалж байгаа БНХАУ-ын “Жиүдэнг Хэйлт” компанийн шүлтлэг хулсан давс хэрхэн эрүүлжүүлдэг юм бол. Жишээ нь, ямар өвчнийг анагаах вэ?

-Бид хулсан шүлтлэг давсыг албан ёсоор гэрээ байгуулан дотоодын хэрэгцээнд, иргэддээ хүргэн үйлчилж байгаа. Миний хувьд энэхүү бүтээгдэхүүний албан ёсны эрхийг авсан анхны гадаад хүн. Анхны их хуралд нь ч оролцож явсан. Энэхүү хүнсийг олны хүртээл болгосон “Жиүдэнг Хэйлт” компанийн Лю Чин Чи ерөнхийлөгчөөс эрхийн гэрчилгээгээ гардан авч байлаа. Уг давсны ач холбогдлыг АНУ, Японы эрдэмтэд маш өндрөөр үнэлж, хорт хавдар, цусны өтгөрөл, бөөр, давсаг, толгой өвдөх, зүрх, ходоод гэдэсний өвчлөлийг дарангуйлах гээд 18 төрлийн өвчнийг анагаадаг талаар ярьсан нь бий. Нөгөө өвчлөл үүсгээд байгаа нян болон хүчиллэг хэрэглээнээс үүдсэн бохирдлыг устгаж чадаж байгаа юм. Ингээд хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, аливаа бохидлыг цэвэрлэснээр эрүүлжиж, хүний уг чанар хэвийн байдалд орно гэсэн үг.

-Хэдэн төрлийн ийм давс байдаг юм бэ. Бас шатаадаг гэхээр их сонирхолтой санагдаж байна?

-Ерөнхийдөө хүнсний болон эмчилгээний гэсэн хоёр төрлийн давс байдаг. Тодруулбал, нэг болон гурван удаагийн шатаалттай нь хүнснийх. Харин есөн удаагийн шатаалттай нь эмчилгээний давс юм. Шатаана гэхээр байгалийн түүхий давсыг шууд гал руу хийчихнэ гэж ойлгож магадгүй. Тэгвэл шатаах аргачлал нь өөр. Хулсыг үе үеэр нь буюу метрийн хэмжээгээр нь таслан хөндийд нь давсаа чигжин хийж, гадуур нь гурван метрийн гүнээс гарган авсан шар шавраар бүрж, нарс модоор шатаадаг. Хүнсний давсыг есөн цагийн турш 1-3 удаа цельсийн 800-1000 хэмд шатааж гарган авна. Энэ үйл явц хийгдсэнээр байгалийн давсанд байх хүнд элемент болох өнгөт төмөрлөг нь арилах бөгөөд хор тайлж, биеэс бохирыг гадагшлуулах, эсийг залуужуулах, уг чанарыг сэргээх үйлчилгээтэй болдог. Эмчилгээний давсыг есөн цагаар цельсийн 1000-1400 хэмд есөн удаа шатаадаг. Ингэж шатаасны дараа дээрхээс гадна бүх төрлийн түүхий давсанд байх хорт хавдар үүсгэгч элемент устана.

-Энэ давсыг албан ёсоор худалдаалдаг хэчнээн цэг нийслэл болон хөдөө орон нутагт байна вэ. Үнэ ханшийн хувьд сонирхож болох уу?

-Монголд борлуулах эрхээ авснаас хойш сүлжээ маань өргөжин тэлж, бүтээгдэхүүнээ иргэддээ танилцуулсаар байна. Өнөөдрийг хүртэл нийслэлийн есөн дүүрэгт, хөдөө орон нутагт зургаан газар хулсан шүлтлэг давсны төв нээгджээ. Энэ салбаруудаараа дамжуулан иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, нийт монголчуудаа элдэв өвчлөлөөс сэргийлэхээр ажиллаж байна. Та бүхэн маань шүлтлэг хулсан давсаа манай салбаруудаас худалдан авч болно. Үнэ ханшийн хувьд бусад газруудаас хямд. Мөн шинжлэх ухаан, технологи хөгжсөн өнөө цагт нүүр номоор дамжуулан хаанаас худалдан авах боломжтойг мэдэх боломжтой.

Манай фэйсбүүк пэйж хуудас Hulsan davs co.,Ltd” нэртэй. Оффис маань “Содон” хороолол доторх 107 дугаар байранд байрлаж байгаа. Хэрвээ давсны талаарх мэдээлэл авахыг хүсвэл 80393938 дугаарт залгаарай. Бид та бүхнийхээ эрүүл аюулгүй хүнсний хэрэглээг хангах, бие эрхтэнг эрүүлжүүлэхэд санаа тавьж ажиллах болно. Иймд сонирхсон уншигчид маань бидэнтэй холбогдож хулсан шүлтлэг давсны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...