Sunday, November 24, 2024

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Date:

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.

лаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж буй. “Гэр  хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм.Уг төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Төслийн хүрээнд инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга байгууламжуудыг бий болгож байгаа юм. Үүнд. 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төв, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн хөгжлийн төв, тохижилт ногоон байгуулам, спорт комплекс зэрэг барилгуудыг барьж эхэлсэн юм. Ийнхүү 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төвүүд ашиглалтад ороод байна.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ “Төслийн хүрээнд нийгэм эдийн засгийн судалгаа хийхэд иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн судалгаа гарсан. Сэлбэ дэд төвийн харъяа  бизнес инкубатор төв ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15000 мянган иргэн сургалтад хамрагдах бүрэн боломжтой.Гарааны бизнесээ хөгжүүлэх бүхий л үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам,  Азийн хөгжлийн банкны “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн ажилтан бэлтгэж эхэлсэн байгаа. Иргэдийг ажилтай орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр сургалтын төвүүд маань ажиллана” хэмээлээ.

“Гэр  хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-өөр хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...