Sunday, November 24, 2024

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт,хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик, Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаш болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт хийжээ. Талууд уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Сайд Л.Халтар төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалт, төслийн Зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтын явц байдал зэрэг олон асуудлуудын талаар мэдээлэл өгч банкны зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлууд дээр санал бодлоо хуваалцан төслийн хэрэгжилтийг түргэтгэн 2020 оны есдүгээр сард багтаан төслийн эхний багцын барилгын ажлыг эхлүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийг эхлүүлэхэд шаардлагатай шат дамжлагуудыг гүйцэтгэхтэй холбоотой яамны талаас болон банкны зүгээс хийж байгаа болон авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар сайдад дэлгэрэнгүй танилцуулж төслийг хамгийн ойрын хугацаанд эхлүүлэх талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн талууд цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...