УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, ирэх сард 12 удаагийн нислэг үйлдэж, 3000 гаруй иргэнээ татан авчирна хэмээн мэдээллээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Ирэх сард 12 удаагийн нислэгийг долоон чиглэлд үйлдэж, урьдчилсан байдлаар 3120 иргэнээ авчирна гэсэн тооцоолол гаргалаа. Тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан энэ тоог нэмнэ. Есдүгээр сард Сөүл руу гурав, Франкфурт руу хоёр, Токио руу хоёр, Истанбул, Сидней, Сиатл руу тус бүр нэг удаа нислэг хийх юм. Мөн нэмээд Хонконг руу хоёр удаагийн нислэг хийнэ. Энэ нислэгээр АНУ, Австрали, Зүүн өмнөд Ази, Канад зэрэг улсаас иргэдээ авна” гэлээ.
Ирэх сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэнэ
Date: