Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо үер буусны улмаас хоёр малчин өрхийн гэр, бусад эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртсөн байна. Тус аймгийн Онцгой комисс Айраг, Даланжаргалан сумдад ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоон, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлагт судалгаа, мэдээллийг хүргүүлэх ажлын хэсгийг томилжээ.
Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлүүлж, цаашид авах арга хэмжээний талаар сумдын Онцгой комиссын дарга, гишүүд, мэргэжлийн байгууллага, хариуцсан албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн байна.
Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна
Date: