Saturday, November 23, 2024

Чингис хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох эхлэлийг тавьжээ

Date:

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өчигдөр Хэрлэн сумын багуудын гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Аймгийн Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/357-р захирамжаар Гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлыг судлан инженерийн шугам сүлжээний байршлыг тодорхойлох, зураглал гаргах, ажлын тоо хэмжээ, зургийн даалгаврыг боловсруулах эрх бүхий ажлын хэсгийг холбогдох төр захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулжээ.

Ингэснээр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын захирагчаар ажиллаж байхдаа гаргасан санаачилгаа ажил хэрэг болгож, 2021-2024 онд Чингис хотын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын эхлэлийг тавьж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...