Sunday, November 24, 2024

Нийтийн тээврийн салбарт 21 тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ

Date:

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр болжээ. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн байна. Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 цэнэглэх төхөөрөмж, цахилгааны дөрвөн дэд станц авах бөгөөд гаалийн болон НӨАТ багтжээ.

Санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэх 80 хувийг 6.6 жилийн хугацаатай, эхний долоон сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг юм.

Манай улсад 12 жил болсон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...