Sunday, November 24, 2024

Соёл, урлагийн газрын даргаар доктор Ц.Нацагдолгорыг томилжээ

Date:

Энэ долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хийгдсэн томилгоонуудын нэг нь шинээр байгуулагдсан Соёлын яамны гол нэгж болох Соёлын агентлагийн даргын томилгоо байв. Яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болон дэвшсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын хашиж байсан Соёлын агентлагийн даргаар сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор томилогдлоо. Тэрбээр, МАН-ын Бага хурлын гишүүн, тус намын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг юм байна.

Ц.Нацагдолгор УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэдэг заалт тусгасан. Энэ дагуу Соёлын яамыг 30-аад жилийн дараа эргэн сэргээн байгуулаад буй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол бодлогын нэг нь соёл урлагийг дэмжих, үндэсний өв, соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад чиглэж байгаа. Тиймээс Соёлын яамны гол агентлагийн даргыг цаг алдалгүй томилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...