Sunday, November 24, 2024

JICA олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

Date:

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр JICA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын ЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов.

Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор JICA олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа JICA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико дуулгав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр  эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. JICA олон улсын байгууллагатай бид 2005 оноос эхлэн хог хаягдлын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж хүнд нөхцөлд амьдарч байгаа боловч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” хэмээв. Уулзалтын үеэр JICA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бэлтгэсэн иргэдэд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий дүрс бичлэгүүдийг танилцууллаа.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...