Sunday, November 24, 2024

Үер усны аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Date:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу намйдугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна.

Түүнчлэн наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Увс нуурын савын Хархираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд, дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байх,

–Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

–Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

–Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

–Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

–Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...