Цуйванчид буу халав
Монголчуудын дуртай хоолны нэг цуйванг Хятадаас гаралтай гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхээр мэдээж цуйван гэдэг нэр хятад үг. Гэхдээ энд ялигүй андуурал гарсан нь нэршлийн хувьд цуйван гэдэг нь хятадаар чяо бин буюу хуурсан махтай, амталж шарсан бин маягийн хоолны нэр. Харин яг бидний арга технологиор махан дээрээ гурилаа жигнэж болгодог хоолоо хятадууд мэнг мянь гэдэг байна. Өөрөөр хэлбэл монголчууд Хятадын мэнг мянь хоолыг чяо бин буюу цуйван гээд нэрлэчихжээ. Тиймээс өмнөд хөршид аялж яваад сайхан цуйван сэгсрүүлмээр бол мэнг мянь идье гэж хэлэх нь байна.
Энэ тухай сонирхолтой мэдээллийг хүргэх влогийг хүргэж байна. БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, амьдарч байгаа сэтгүүлч Б.Занданхүүгийн “Зандаагийн 3 минут” влогийн шинэ дугаар.