Sunday, November 24, 2024

Бейрутын боомтын албан тушаалтнуудын банкны дансыг царцаажээ

Date:

Ливан улс өчигдөр Бейрутын боомтын 7 албан тушаалтны банкны дансыг царцааж, тэдэнд аяллын хориг тавьсан байна. Ливаны мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Ливаны Үндэсний прокурорын зүгээс мөн өдөр Бейрутын боомтын ерөнхий менежер, Ливаны гаалийн ерөнхий газрын дарга зэрэг 7 хүнд аяллын хориг тавьжээ. Үүний зэрэгцээ Ливаны төв банкны мөрдөн байцаах тусгай зөвлөл, тэдэнтэй шууд буюу дам холбоотой банкны дансыг царцаасан бөгөөд холбогдох банкны нууцыг хамгаалах тогтолцоог цуцлав гэж мэдэгджээ.

Ливаны засгийн газар 5-нд Бейрутэд хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал зарлаж, армийн талаас аюулгүйн арга хэмжээг хяналтдаа авч, түүнчлэн Бейрут боомтын 2014 оноос хойших буй бүхий хяналтын болон агуулахын манааны албан тушаалтан нарт хөл хорио зарласан байна.

Бейрутын боомтод энэ сарын 4-ний орой ноцтой дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас 137 хүн нас барж, 5000 гаруй хүн шархдаж, хэдэн арван хүн сураггүй алга болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...