Sunday, November 24, 2024

Шувууд химийн бодист хордож үхжээ

Date:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны ойролцоо олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээллийн дагуу судлаачид газар дээр нь очиж ажиллажээ. Тэднийг тосгоны төлөөллийн хамтаар ажиллах явцад 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олсон байна. Түүнээс хойш нэмж 20 гаруй шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгажээ. Үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад бромадиолин хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрсэн байна. Үүнтэй төстэй асуудал 2002 онд манай оронд тохиолдож олон тооны тогоруу болон бусад шувуу, махчин амьтад, мөн хоёр хүүхдийн амь эрсэдсэн тохиолдол гарч байжээ.
Бромадиолин нь буруу хэрэглэсэн тохиолдолд ямар ч амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй аж. Тиймээс Амьтны эрх хамгаалах, Зэрлэг амьтан судлан хамгаалах нийгэмлэгээс БОАЖЯ болон ХХААХҮЯ-ыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...