Sunday, November 24, 2024

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Идэрбатын нэрийг дэвшүүлжээ

Date:

Хэнтий аймгийн ИТХ-ын 14-р хуралдаанаар өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямба өөр ажилд томилогдох гэж буйтай холбогдуулан “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцжээ. Өнөө өглөө тухайн асуудлаар Хэнтий аймгийн ИТХ дэх Монгол ардын нам бүлэг хуралджээ. Тиймээс Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхи дэмжиснээр түүний нэрийг Хэнтий аймгийн Засаг даргаар батламжлахыг Ерөнхий сайдад өргөн барихаар болсон байна.

Ц.Идэрбат нь багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор 2008-2012 онуудад ажиллаж байсан, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг ажлын туршлагатай нэгэн юм. Тэрбээр 2016 оноос өнөөг хүртэл эрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...