Их хэмжээний аадар бороо орсны улмаас Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам үерт автаж, багагүй эвдэрчээ.Тиймээс уг чиглэлд зорчихдоо анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.Дээрх замын эвдрэлийг засахаар мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа ажээ.
Ташрамд дурдахад зургаа, долоодугаар саруудад хур бороо элбэг байсны улмаас орон нутгийн замуудад багагүй эвдрэл гарчээ. Авто замын эвдрэлийг засаж хэвийн болгох амжилтыг орон нутгийн зам засвар,арчлалтын компаниуд гүйцэтгэж байна.