Sunday, November 24, 2024

Улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлүүдийг сэргээн засварлажээ

Date:

Энэ зун орсон борооны улмаас, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид багагүй эвдрэл үүсжээ. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх Оолон улс, улсын чанартай 30 чиглэлийн 82 км авто зам, түүний дагуу байрших 8 төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн байна. Авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Сэргээн засварлах ажлуудын гүйцэтгэлээс дурдвал,

Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь км, 132 дахь км-т зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгасан байна.

Улаангом, Наранбулаг, Сонгино, Нөмрөг чиглэлийн А18 дугаартай авто замд 2020 оны долоодугаар сарын 11-ний өдөр орсон аадар борооны улмаас Улаангом талаас 100-107 км, 132 дахь км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урсан, 30 метр газарт хөвөө угаагдаж, эвдрэл үүсэнийг зам хариуцагч “Увс-АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ.

Мөн Булган-Мөрөн чиглэлд 2020 зургаадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн байна. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК шаардлагатай засварын ажлыг 100 хувь гүйцэтгэжээ.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто замд 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 51 км-т Бөхөгийн голын 16 у/м төмөрбетон гүүрийн урд тулгуурын далангийн бэхэлгээ, гүүрийн далан үерийн усанд урсаж сэтэрснийг авто зам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...