Sunday, November 24, 2024

Б.Отгонсүх: Тахилтын авто зам, нүхэн гарцын ажлын явц 50 хувьтай явж байна

Date:

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1,5 км авто зам болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Өнөөдөр нийслэлээс Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шуурхай шийдвэрлэх асуудлууд дээр нь нийслэлээс дэмжлэг үзүүлэхээр ярилцлаа.  Уг зам нь 1,5 км урттай, 14 м өргөнтэй 4 эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар Тахилтын авто замаас урагш төмөр зам хүртэлх 700 м газрын хөрс хуулалт, ухмал, далангийн дүүргэлтийн ажлууд хийгдээд хуваарийн дагуу явж байна. Нийслэлээс замын ажил хийгдэж буйтай холбоотой газар чөлөөлөх шаардлагатай 3 байршлыг шийдэж өгөхөөр болсон. Энэ жил бороо хур ихтэй байгаа учраас ажлаа зөв төлөвлөн зохион байгуулах шаардлагатай байна. Шинээр тавигдаж буй бүх замууд дээр ус зайлуулах хоолойг стандартын дагуу хийлгэж байна. Хот замуудаа хүлээж авахдаа зургийн дагуу иж бүрэн гүйцэтгэлтэй хүлээж авах болно. Энэхүү зам нь гадна тойруугийн зам болж байгаа бөгөөд ашиглалтад орсоноор хөдөлгөөний ачааллыг хуваалцах чухал ач холбогдолтой. Нүхэн гарцын ажлын явцын талаар холбогдох инженер, мэргэжилтнүүдтэй хуралдаж, явцыг хэлэлцэнэ. Сайн чанартай, гүйцэтгэл сайтай хийж байгаа аж ахуйн нэгжүүдээ хот дэмжээд явна, харин хариуцлагагүй, гүйцэтгэл муутай газруудыг бид хар жагсаалтанд оруулаад явна. Нэгэнт ажил хийж чадна гээд авсан бол сэтгэл гаргаж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийг бид шаардах болно” гэлээ. Уг замын ажлыг зам доогуур нүхэн гарцын хамт ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...