Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны гал тэргэнд БНХАУ-ын нэг иргэн нуугдан улсын хил нэвтэрсэн зөрчил энэ сарын 27-нд гарчээ. Уг зөрчлийг хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчид О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар илрүүлэн саатуулсан байна. Мөн энэ сарын 24-нд хилийн 0129 дүгээр ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын нэг иргэн явганаар хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилчид илрүүлэн саатуулжээ.
Хилчид коронавируст халдварын онцгой нөхцөл байдалд хил хамгаалалтын үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дээрх хил зөрчигчдийн биед хүрч нэгжлэг хийлгүйгээр Дорноговь аймгийн онцгой комисст хүлээлгэн өгчээ. Хилчид өөрсдөө гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа юм байна.