Монгол Улсын Шадар сайд болон Засгийн газрын зарим гишүүн, яам, агентлагийн удирдлагууд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар яг одоо Хэнтий аймгийн төв Чингис хотод Зүүн бүсийн аймгуудын удирдлагуудтай уулзалтын зохион байгуулж байна.
Уулзалтад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар болон Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, бүсийн аймгуудын Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нар болон холбогдох хэлтсийн дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон Онцгой байдлын газрын дарга нарын бүрэлдэхүүн оролцож байгаа ажээ.
Бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсвийн тодотгол, коронавирусийын үед авч буй арга хэмжээний талаар онцлоод Монгол Улс ирэх өвөл, хаврыг даван туулах арга хэмжээг авч байгаа талаараа дурдлаа.
Өмнө нь хангайн бүсийн зургаан аймгийн уулзалтыг зохион байгуулсан бол энэ удаа ийнхүү зүүн гурван аймгийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийн нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан илтгэл тавьжээ. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх” талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, 2020-2021 оны намар, өвлийн цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж бүсийн аймгуудын мэдээллийг сонсож байна.
Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “COVID-19” болон нийтийг хамарсан өвчин, тахлаас сэргийлэх тухай мэдээлэл хийж, үр дүнг хэлэлцэн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар бүсийн аймгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөх юм байна.