Суудлын машины люкээр хүүхдээ цухуйлгаж, машин дээрээ ачсан эд зүйлийг унагахгүйн тулд даруулан зорчиж явсан жолоочийг иргэдийн мэдээллийг дагуу илрүүлэн, торгуулийн арга хэмжээ авчээ. “Toyota Camry” маркийн машины жолооч Орхон аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэр, Холбооны уулзварт зорчихдоо ийнхүү хүүхдийнхээ амь насыг эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
Энэ ташрамд авто машины дээврийн салхивч буюу люк хөдөлгөөний аюулгүй байдал болон зорчигчийн тав тухад хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөгөөг хүргэе. Мэргэжлийн хүмүүс люктэй автомашин сонгохгүй байх шалтгаануудыг ийн нэрлэжээ.
1. Люкыг байнга хэрэглээд байдаггүй. Та шинээр авсны дараа 7 хоногтоо ганц хоёрхон удаад л нээж үздэг. Хэрвээ гадаа бороо орж байвал бүр нээх талаар бодоод ч хэрэггүй. Мөн гадаа халуун байхад нээвэл эйр кондишний хөргөсөн агаарыг дээш нь зугтаалгачихдаг.
2. Орчин үеийн машинууд бүгд л монокок кузовтой болж ирсэн. Дээвэр нь цул кузовын зайлшгүй нэгэн бүрдэл болдог. Үүнийг цоолох нь яг л өндөг нүхэлсэнтэй ижилхэн бат бэх байдлыг хэврэг болгоно.
3. Люкийг нээхэд машины аеродинамикт сөргөөр нөлөөлдөг мөн агаарын шунгинах чимээ чихэнд чийртэй сонсогдог. Энэ үед хэрэггүйг нь улам ойлгоно.
4. Гацах, эвдрэх тохиолдолд өндөр өртгөөр засварлах шаардлагатай болдог. Дэмий нэмэлт зардал
5. Жин ихтэй байдаг. “Хонда” компанийн зүгээс шатахуун хэмнэлтэд муу нөлөөлж байсан учраас люкны сонголтыг байхгүй болгосон байдаг. Бодоод үз л дээ энгийн седаны люкны шил 25-40 кг жинтэй байдаг. Шилэн дээврүүд бол бүр 55-90 кг жинтэй.
6. Дээрх хүнд жинг буруу газарт байршуулдаг буюу машины яг дээвэр дээр нь. Ингэснээр хүндийн төвийг өөрчилдөг. Та хамгийн сүүлд хэзээ люктэй уралдааны машин харсан бэ бодоод үзээрэй.
7. Толгойн хэсгийн зайг багасгадаг. Хураагдсан люк хаашаа очих вэ? мэдээж ард зорчигчийн дээвэр дотор хураагдана. Ингэснээр тэдний толгойн хэсгийн зай улам шахуу болно.
8. Маш үнэтэй. Люкыг сонголтоор машинуудад суурилуулдаг. Жишээ нь Dodge компани Challenger болон Charger загварууддаа $1,195 доллараар санал болгодог. Ганц нүхэнд ийм мөнгө зарцуулна гэдэг утгагүй хэрэг. Хүнд жинтэй, нээхэд төвөгтэй, аеродинамикт муугаар нөлөөлдөг гэх мэт сул сөрөг талуудтай. Ийм учир шалтгааны улмаас люк гэдэг хэрэггүй зүйл. Үүнийг хүсээд байх зүйл биш.