Sunday, November 24, 2024

АНУ ХБНГУ-д байгаа цэргээ татаж, дахин байршуулахаар болжээ

Date:

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Майк Эспер 29-ний өдөр мэдэгдэл хийж, АНУ 12000 орчим цэргээ Герман улсаас гаргаж, дахин байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Герман дахь цэргийн хүчнээ цөөрүүл, одоогийн байгаа 36000 алба хаагчээ 24000 болгоно гэжээ.

Майк Эспер мөн өдөр Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Германаас гаргах АНУ-ын цэрийн 5600 орчмыг нь Европын бусад орнууд, тухайлбал Бельги, Итали, Их Британи руу шилжүүлж, 6400 орчим нь АНУ-д эргэж ирнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын энэ удаагийн Европоос цэргээ гаргаж, дахин байршуулах төлөвлөгөө нь НАТО-гийн чадавхыг дээшлүүлж, ОХУ-ын эсрэг эсэргүүцэх чадварыг бэхжүүлэх зорилготой. Энэ төлөвлөгөө хэдхэн долоо хоногийн дотор хэрэгжих бөгөөд үүнд хэдэн тэрбум ам.долларын өртөг зарцуулах төлөвтэй байгааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд онцолжээ.

АНУ-ын Европын командлалын командлагч Тодд Уолтерс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ-ын Европын командлал Герман улсаас Бельги рүү шилжинэ. Герман улсад байрлаж буй АНУ-ын Африкийн командлал цаашдаа мөн өөр газар шилжинэ гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...