Sunday, November 24, 2024

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн анхны сэжигтүүднийг баривчилжээ

Date:

Хонконгийн цагдаагийн газар өчигдөр буюу долоодугаар сарын 29-нд Түньмэнь, Шатянь зэрэг газар арга хэмжээ явуулж, Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж сэжиглэгдэж буй 16-21 насны гурван эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан байна. Энэ нь Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа нар анх удаа уг хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг баривчилж байгаа тохиолдол ажээ.

Хонконгийн Цагдаагийн хүчний Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын ахлах цагдаа Ли Гүйхуа “Эдгээр хүмүүс Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 20-р заалт, 21-р заалтыг зөрчсөн. Хууль эрх зүйн зарчмуудын дагуу, өдөөн хатгалгийн шинжтэй үйлдэлд хариу арга хэмжээ авах шаардлага гарсан” хэмээн мэдэгджээ. Баривчлагдсан иргэдийн гар утас, компьютер, бичиг баримтыг хураан авч хяналт шалгалт хийж байгаа юм байна.

Эргэн сануулахад, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг яр сарын өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 30-нд баталж, долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Энэхүү шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Уг хуульд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулсан гэж өмнө нь эх сурвалжууд мэдээлж буй.

Хуулийн төсөл батлагдсанаар БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болно гэж үзэж байгаа юм. Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төсөлд БНХАУ-ын төв Засгийн газрын харьяа тусгай хүчний бүтцийг Хонконгт байгуулахаар заажээ. Шинэ анги нэгтгэлийг БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайд нарын нэг удирдаж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...