Saturday, November 23, 2024

Орон нутгийн замд хөдөлгөөний соёлыг сахиулж байна

Date:

“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Тухайлбал, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаарын магистрал замд анхааруулах самбар, зөвлөгөө, мэдээллийн цэг байршуулан ажиллаж байгаа юм байна. Орон нутгийн замд зорчиж буй жолооч нарыг сонор сэрэмжтэй, хариуцлагатай байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан номд дурдсанаар зам тээврийн ослын улмаас 2019 онд нийт 4351 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 319 хүн амь насаа алджээ. Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний 234 буюу 73.4 хувь нь орон нутагт, 85 буюу 26.6 хувь нь нийслэлд бүртгэгдсэнээс харахад орон нутгийн зам осол аваар гарах эрсдэл хамгийн өндөр байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...