Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын барилдаан Нагоя башё өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Гурван өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал, шинэхэн озэки Асанояма, сэкивакэ Митакэүми, маэгашира Мёогирюү, Тамаваши Б.Мөнх-Оргил, Котоновако, Котошохо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Мэйсэй нарын есөн бөх нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна.
Их аварга Какүрюү М.Ананд энэ сарын башёгийн эхний өдөр маэгаширагийн тэргүүн бөх Эндотой барилдахдаа санамсаргүйгээр халтиран унаж баруун тохойгоо гэмтээснээр тэмцээнийг орхисон юм. Их аварга цолтой бөх башёгийн эхний өдөр өрсөлдөгчдөө санамсаргүй байдлаар унаж ялагдал хүлээсэн тохиолдол 1955 оноос хойш анхных болж байгааг Сүмогийн холбоо онцолжээ.