Ахмад настай иргэнийг суулгалгүй орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг сануулжээ. Энэ талаар нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Автобусны буудал дээрээс өндөр настан зорчигчийг орхиж явсан жолоочид хариуцлага тооцохын зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхааруулсан байна. Иргэд, зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо 7004-4040 утсаар өгч болох юм байна.