Токиогоос 260 орчим иргэнээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.45 цагт Улаанбаатараас хөөрчээ. Тус онгоц өнөө орой 21.15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буцаж ирэх юм байна.
УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 мянга гаруй Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт албан ёсоор гаргаад байна.