АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон ЭСЯ-ны түнш “Гэр өргөө” ТББ-ийн баг Улаанбаатарын гэр хороололд ажиллаж, оршин суугчдад тулгамдаж буй асуудлуудтай танилцжээ. Энэ үеэр АНУ-Монгол Улсын стратегийн түншлэл нийтэд хүртээмжтэй байх тухай ярилцан, “Гэр өргөө” ТББ болон иргэдийн хамтарсан агаарын бохирдол, боловсрол, амьжиргааны түвшнийг сайжруулах чиглэлээр хийж санаачилсан ажлуудтай танилцсан байна. Элчин сайд Майкл Клечески энэ талаараа яамныхаа албан ёсны цахим хуудсанд мэдээлэл тавьж, сэтгэгдлээ хуваалцжээ.
Гэр хороололд ажиллах үеэрээ үзэсгэлэнт Дамбадаржаалин хийдээр зочиллоо. Халуун дулаанаар угтан авч, хийдийн түүхийг хуваалцсан хийдийн хамт олонд баярлалаа. Монголын ардчилсан нийгэмд шашны эрх чөлөө хэрхэн хөгжиж буйг харах бүрт сайхан байдаг.